Хөгжим бүжиг

хөөмий

17:37 , 2011-03-18 .. Бичигдсэн: Зайны сургалт .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
300 гаруй хүн дангаараа дуулдаг хөөмийг эзэмшсэн байна

Олон Улсын Хөөмийчдийн Нийгэмлэгийн Өвөр монголын салбар нийгэмлэгийн дарга, доктор Гэрэлт хэлэхдээ, хөөмийн үүслийн тухай монголчуудын дунд хоёр зүйлийн хэллэг байдаг. Нэг нь эртний өвөг дээдэс аглаг ууланд амьдарч байхдаа цутгаж байгаа хүрхрээ, уулын цуурай жалгын дуу хэдэн арван км дуулдахыг олж сонсоод түүнийг дуурайж хөөмий үүссэн гэдэг. Нөгөө нь дайны өмнө буюу ганзга дүүрэн ан агнасны дараа нийт олноор их дуугаар дуулахад тэдний дууны дунд ид шидтэй уран сайхан дуу гардгийг судлаад энэхүү уран сэтгэмж болон найрал дуу дуулах урлагийн үндсэн шаардлагыг хүний биед шилжүүлснээс ийм ид шидтэй дууны хэлбэрийг бүтээсэн гэдэг.

Нэгэн зүйлийн дуулах урлаг болсны хувьд, хөөмийг ганц хүн буюу олуулаа ч дуулж болдог. Хөөмий нь монгол үндэстний төгөлдөр ёслол болон нийтийн үйл ажиллагаатай нягт холбоотой, тэр нь "Материаллаг бус соёлын өвийг хамгаалах конвенц"-ийн төслийн агуулгад харьяалагдах юм байна. Өнөөдрийг хүртэл, Хятадад оршин амьдардаг монгол үэндэстэн мөн л энэхүү заншлаа хадгалж, морь уралдуулах, сур харвах, бөх барилдах зэрэг томоохон уралдаан тэмцээн, эсвэл өвөг дээдсээ тахих, чухал цуглаан зэрэгт хөөмий хөөмийлдөг байна.

Гэрэлтийн танилцуулснаар, илрүүлэх хэлбэрийн талаар, хөөмийг ганцаар дуулах ба олуул дуулах гэж хуваадаг. Хоёр зүйлийн илрүүлэх хэлбэр эртнээс өнөөг хүртэл уламжлагдсаар байна.

Олуулаа дуулдаг хөөмий бол хөөмий болон монгол үндэстний уртын дуутай уялдаж, монгол үндэстний алдарт найрал аялгуугаар дуулах "Цоорын дуу" ("Цоорын дуу" бол хоёроос дээш хүний найрал аялгуугаар дуулах урлаг, нэг нь уртын дууг дуулж өндөр дууны хэсгийг бүрдүүлж, нэг нь хөөмийг дуулж нам дууны хэсгийг бүрдүүлдэг) болно. Ийм хөөмий нь нэлээд эртнийх, одоогоор зөвхөн Өвөр монголын Шилийнголын тал нутагт дэлгэрч, Хятадад л байдаг хөөмийн урсгал болж, өөр газарт алдагдсан байна.

Ганцаар дуулах хэлбэр нь голдуу Хятадын Шиньжянгийн Алтай уулын хавийн монголчуудын дунд тархсан байдаг. Энэ бүс нутгийн хөөмий болон Монгол улс, ОХУ-ын хөөмий нь хэлбэрийн талаар маш ойролцоо, бүгд ганцаар дуулдаг хэлбэртэй боловч Монгол улс болон ОХУ-ынхан мэдэгдэм бүс нутгийн онцологтой байдаг. ХХ зууны 90-ээд оноос ганцаар дуулах хөөмий нь Хятадын Өвөр монгол нутагт эхлэн дэлгэрч, өнөөдөр 300 гаруй хүн энэхүү дуулах хэлбэрийг эзэмшсэн байна. Үүнд, Өвөо монголын Үндэстний дуу бүжгийн театрийн Соёлсайхан (хятад нэр нь Вэнь Ли гэдэг) бол маш алдартай эмэгтэй хөөмийчин, хөөмий дуулах боловсрол нь дөрвөн хоолойг хамтад нь дуулж чадах хэмжээнд хүрч, машинаар шалгахад 8 давтамж хамт гардаг байна.

Өөрийн дуулснаа ямар хэмжээнд хүрсэн гэдгийг би ерөөс мэддэггүй байсан, Монгол улсад очиж олон улсын хөөмийн уралдаанд оролцож, цорын ганц эмэгтэй хөөмийчин байтлаа шагнал хүртээд сая өөрийнхөө хөөмийн боловсролоо олж мэдсэн. Хөөмийг ер нь эрэгтэй хүнд уламжлахаас биш эмэгтэй хүнд уламжилдаггүй байсан, эмэгтэй хөөмийчин Монгол улсад ч маш цөөн байдаг гэж Соёлсайхан хэллээ.

Сүүлийн хэдэн арван жилд, хөөмий маань урьд өмнө байгаагүй оршин тогтнох хямралд тулгарсан байна. Өвөр монголын урлагийн судлалын хүрээлэнгийн захирал Чяо Юйгуан хэлэхдээ, тал нутгийн байгалийн экологи, үйлдвэрлэлийн аргад асар их өөрчлөлт гарахын дагуу, тал нутгийн соёлын экологи ч маш их өөрчлөлт гарч, хөөмийг оролцуулсан уламжлалт соёлын оршин тогтнох суурь нь цохилтонд учирч, оршин тогтнож хөгжих орон зай багассан байна. Хэдэн арван жилийн өмнө, Шилийн хот болон Авга хошуу зэрэг газрын тал нутгийн аль ч сум, тэрчлэн гацаанаас тухайн газартаа нөлөө ихтэй хөөмийчин олддог байлаа. ӨМӨЗО-нд нөлөө ихтэй хөөмийчин ч цөөнгүй байжээ. Өдгөө хөөмийг уламжлан залгамжлах хүнд үүргийг үүрэглэдэг хөөмийчин ногоон хурганы арьс нохойн битүү туурай шииг ховор болжээ.

Улсаас материаллаг бус соёлын өвийг хамгаалах ажилд асар их ач холбогдол өгч, 2006 оны 5-р сарын 20-ны өдөр монгол үндэстний хөөмийг Төрийн Зөвлөлийн зөвшөөрлөөр улсын зэрэглэлийн анхны ээлжийн материаллаг бус соёлын өвийн төлөөлөх бүтээлийн жагсаалт-д оруулж, таван жилийн хамгаалалтын төлөвлөгөөг зохион байгуулж хэрэгжүүлэв. ӨМӨЗО-ны Соёлын Танхимын дэд дарга Мин Рүй сэтгүүлчид хэлэхдээ, 2007 оны 8-р сард, ӨМӨЗО хөөмийг НҮБ-ын ЮНЕСКО-д "Хүн төрөлхтөний материаллаг бус соёлын өвийн төлөөлөх бүтээлийн жагсаалт"-ад оруулах хүсэлт гаргах бэлтгэл ажлуудыг хийж, ӨМӨЗО-ны Соёлын Танхимаас тусгай ажлын хэсэг байгуулж, тусгай санхүүжүүлэж, мэргэжилтнүүдийг зохион байгуулж төслийн судалгаа нотолгооны ажил, материал цуглуулж эмхтгэх болон харьцуулах судалгаа хийж, хүсэлт гаргах баримт бичгийг туурвих болон тусгай кино хийх ажлд маш сайхан суурь тавьж өгсөн байна. 2008 оны 8-р сараас 9-р сарын сүүлч хүртэл, Өвөр монгол чанар сайтай хүсэлт гаргах материалыг (голдуу хүсэлт гаргах баримт бичиг болон тусгай сэдэвт хүсэлт гаргах баримтат кино зэрэг) бүрдүүлж, Соёлын Яамнаар зөвшөөрүүлж, НҮБ-ын ЮНЕСКО-д товлосон хугацаандаа хүсэлт гаргаж, монгол үндэстний уртын дуу хүсэлт гаргаад амжилтад хүрсний дараа "Хүн төрөлхтөний материаллаг бус соёлын өвийн төлөөлөх бүтээлийн жагсаалт"-ад оруулахаар хүсэлт гаргасан хоёрдахь төсөл болов.

Саяхан, Өвөр монгол нь НҮБ-ын ЮНЕСКО-гийн нарийн бичгийн дарга нарын газраас ирүүлсэн хөөмийн хүсэлт гаргасан материалын тухай хариу саналыг хүлээн авч, холбогдох мэргэжилтнүүд хариу саналын дагуу хүсэлтийн материалаа цаашид боловсронгуй болгож, 2009 оны 5-р сарын 8наас 8-р сарын сүүлч болтол хянан шалгаж, үнэлэх ажлуудаа хийж, энэ жилийн 9, 10-р сард үнэлж дүгнэсэн дүнгээ дэлхий дахинд зарлах болно.

Мин Рүйн үзэхээр, хөөмийг хүн төрөлхтөний материаллаг бус соёлын өвийн төлөөлөх бүтээлийн жагсаалтад оруулах нь монгол үндэстэн, ялангуяа залуу үеийнхний хөөмийг хамгаалж уламжлан жалгамжлахад чухал ач холбогдолтой болох ойлголтыг ихээхэн дээшлүүлж, хөөмийг хамгаалж уламжлан залгамжлах ухамсар болон идэвхжлийг нэн илүү дээшлүүлэх болно. "Хөөмийг жагсаалтад оруулах хүсэлт гаргахад мөн их хэмжээний хатуу бэрхшээлтэй нарийн нямбай ажил хийх хэрэгтэй байна. бид бүх хүчнээрээ цаашдын ажлыг амжуулах болно" гэлээ.

Саяхан Хөх хотод болсон "Хөөмий болон монгол үндэстний найрал аялгууны уалагийн олон улсын симпозиум"-д, Хятад, Монгол улс, ОХУ болон Япон зэрэг улсаас хүрэлцэн ирсэн мэргэжилтнүүд хөөмийг Хүн төрөлхтөний материаллаг бус соёлын өвийн төлөөлөх бүтээлийн жагсаалт"-ад оруулахыг ЮНЕСКО-д мөн хөөмийг дэлхийн хамтын хзртээл болгохыг уриалсан байна.



Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 42 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

хичээл
зөвлөгөө
хүүхэлдэйн кино
бие даалт
цахим үзүүлэн
Үзүүлэн
тест
Дуу
цахим хичээл
Сонсгох хөгжим
фото эвлүүлэг
Зайны сургалт
хүүхдийн дуу

Сүүлийн бичлэгүүд

Кино урлаг-цахим хичээл
Байгалийн дуу чимээ-цахим хичээл
хуучир
хуучир
тест-2
тест-1
тест
тест-3
Бүх одод БАГШАА ДУУЛЪЯ
Зураг түүх өгүүлнээ гэж...
хүүхдүүдийн зураг
Хайрлан дуулмаар байна-Фонограмм
ардын бүжиг
Мандухай цэцэн хатан
нот цахим үзүүлэн

Найзууд




:-)
 
xaax